Ойн хичээлийн жил 2026/2027
Эх хэл. Соёл. Эрдэм.
Герман улсад амьдарч буй монгол болон холимог соёлтой гэр бүлийн хүүхдүүдэд эх хэл, өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой сургууль маань 15 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.
2026 / 2027 оны хичээл 10-р сарын 4-нд эхэлнэ
Монгол хэл, монгол сэтгэл, монгол боловсрол
«Эрдэм» сургууль нь Нюрнберг, Эрланген орчмын монгол гэр бүлийн 6-аас дээш насны хүүхдүүдэд монгол хэл, соёл, уламжлалт урлагийг заадаг. Хүүхдүүдийг бага, дунд, ахлах гэсэн гурван бүлэгт хуваан, түвшинд нь тохирсон сургалтыг явуулдаг.
- 15
- жилийн түүх
- 3
- насны бүлэг
- 4
- сургалтын чиглэл

Хичээл хэрхэн явагддаг вэ?
Бямба — онлайн. Дунд, ахлах ангийн монгол хэл.
Ням — танхим. Монгол бүжиг, гитар, укулеле хөгжмийн хичээл.
Сургалтын чиглэл
2026/2027 оны хичээлийн жилд дөрвөн чиглэлээр хичээллэнэ.
Монгол хэл
Кирилл үсгээр зөв унших, бичих, сонсох, харилцан ярилцах чадварыг эзэмшүүлнэ.
Үндэсний бүжиг
Монгол ардын бүжгийн хөдөлгөөн, хэмнэлийг сурч, баяр ёслол, тоглолтод оролцоно.
Гитар
Хөгжмийн анхан шатнаас эхэлж, монгол дуунуудыг гитартай хамт тоглож сурна.
Сагсан бөмбөг, волейбол
Спорт заалд залуучууд болон насанд хүрэгчдэд зориулсан бэлтгэл.
Шинэ
Онлайн анги
Хичээл, гэрийн даалгавар, монгол хэлний тоглоом, эцэг эхийн самбар — бүгд нэг дор.
Онлайн ангид нэвтрэхНэвтрэх нэр, нууц үгээ сургуулиас авна.
Хичээл, шууд хичээл
Гэрийн даалгавар
Тоглож сурах
Эцэг эхэд
15 жилийн аян замнал
2012 → 2027
- 2012
Эрдэм сургууль үүдээ нээж, анхны сурагчдаа угтлаа.
- Жил бүр
Цагаан сар, урлагийн тоглолт, эцэг эхийн өдөр уламжлал болон тогтлоо.
- 2023
ХБНГУ дахь монгол сургуулиудын «Хүүхдийн урлаг спортын V наадам»-ыг амжилттай зохион байгуулсан.
- 2026
Шинэ хичээлийн жил 10-р сарын 4-нд эхэлж, сургалтын шинэ вэб нээгдэв.
- 2027
Эрдэм сургуулийн 15 жилийн ой — хамтдаа тэмдэглэе!
Мэдээ, мэдээлэл
Ойрын арга хэмжээ
Бүх хуваарьХүүхдээ бүртгүүлэх үү?
Шинэ сурагч элсүүлж байна. Хүүхдийнхээ нэр, насыг бичээд имэйл илгээгээрэй, бид эргэн холбогдоно.
Бүртгүүлэх имэйл бичих- Easthaus, Schenkstraße 111, 91052 Erlangen
- info@erdem-schule.de
- facebook.com/erdemschule